Үйлчилгээний нөхцөл
Ерөнхий зүйл
Энэхүү гэрээ нь ..........Компанийн нэр............ компани (цаашид "Компани" гэх) болон бүртгэлтэй хэрэглэгчид (цаашид "Хэрэглэгч" гэх) болон авто машин худалдаалагч (цаашид "худалдаалагч" гэх) нар худалдан авалттай холбоотой дараах нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.
Нэг дүгээр зүйл. (Аппликейшн)
The following terms and conditions apply to any use of the service between the company and users.
Авто машин худалдаалагч, хэрэглэгч болон компанийн хооронд уг үйлчилгээг ашиглахад дараах нөхцөлүүд хамаарна.
Хоёр дугаар зүйл. 2 (Хэрэглэгчийн бүртгэл)
Бүртгүүлэх өргөдлийг хэрэглэгч болон авто машин худалдаалагч заасан нөхцөлийн дагуу компанируу илгээх бөгөөд бүх өргөдлийг зөвхөн компани баталгаажуулна.
Компани нь дараахь нөхцөлд өргөдөл хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд өргөдөл гаргахаас татгалзсан шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй. Үүнд:
· Өргөдөлд ирсэн мэдээллийг буруу эсвэл хуурамч гэж үзвэл.
· Энэхүү гэрээг өмнө нь зөрчсөн хэрэглэгч гэж үзвэл
· Компани бүртгэл хийхэд тохиромжгүй гэж үзсэн бусад нөхцөлд
Гурав дугаар зүйл (Хэрэглэгчийн нэр болон нууц үгийн зохицуулалт)
Хэрэглэгчийн нэр болон нууц үгийн ашиглалтын эрсдэлийг хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд бусдад шилжүүлэх, гуравдагч этгээдтэй хуваалцахыг хориглоно. Аппликейшнд нэвтрэх, худалдан авалт хийх, мэдээлэл өөрчлөх гэх мэт аливаа үйлдлийг хэрэглэгчийн үйлдэл, хариуцлага гэж дүгнэгдэнэ.
Дөрөв дүгээр зүйл. (Хориглох зүйлс)
Энэхүү үйлчилгээг ашиглахдаа хэрэглэгч дараахь зүйлсийн аль нэгийг нь хийхгүй байхыг зөвшөөрч байна. Үүнд:
· Хууль, дүрэм журам, ёс суртахууныг зөрчсөн аливаа үйлдэл
· Гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэл
· Компанийн сервер, сүлжээг саатуулж, гэмтээх аливаа үйлдэл
· Компанийн үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй аливаа үйлдэл
· Бусад хэрэглэгчидтэй холбоотой хувийн мэдээллийг цуглуулах
· Бусад хэрэглэгчдийн дүрд хувирах
· Энэхүү үйлчилгээг ашиглан шууд болон шууд бус замаар гэмт хэргийн аливаа үйлдлийг санхүүжүүлэх
· Компанийн зүгээс зохисгүй гэж үзсэн аливаа үйлдэл
............ вэб сайтын үйлчилгээний хэрэглэгчид олж авсан мэдээллийн аль нэг хэсгийг хуулбарлах, түгээх, байршуулах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Тав дугаар зүйл. (Үйлчилгээг хязгаарлах эсвэл түдгэлзүүлэх)
Компани нь дараах нөхцөлд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний ашиглалтыг бүрэн буюу хэсэгчлэн хязгаарлах, түр зогсоох эрхтэй. Үүнд:
· Үйлчилгээтэй холбоотой системд засвар үйлчилгээ хийх, шалгах, шинэчлэх үед
· Давагдашгүй хүчин зүйл (тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт)-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд
· Компьютерийн систем эсвэл интернэтийн сүлжээний түр зогссон тохиолдолд
· Компани нь үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэж үзсэн бусад тохиолдолд
Давагдажгүй хүчин зүйлсийн улмаас үйлчилгээг түр зогссон тохиолдолд хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг компани хариуцахгүй.
Зургаа дугаар зүйл (Хэрэглэгчийн бүртгэлийг хязгаарлах эсвэл цуцлах)
Компани нь дараах тохиолдолд урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний хэрэглээг хязгаарлах эсвэл хэрэглэгчийн бүртгэлийг цуцлах эрхтэй.
· Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн аливаа үйлдэл
· Хэрэглэгч хуурамч мэдээллээр бүртгүүлсэн тохиолдолд
· Компани үйлчилгээ үзүүлэх нь зохимжгүй гэж үзсэн бусад тохиолдолд
Энэхүү хэсэгт дурдсан зүйл заалтын дагуу хэрэглэгчийн бүртгэлийг хязгаарлах, дуусгавар болгох зэргээс үүдэн гарсан аливаа алдагдал, хохирлыг компани хариуцахгүй.
Долоо дугаар зүйл. (Татгалзах)
Компани веб сайтад тавигдсан зөрүүтэй мэдээлэл, худалдаалагчдаас хэрэглэгчдэд өгсөн мэдээлэлд хариуцлага хүлээхгүй.
Мөн, мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирлыг компани хариуцахгүй.
Тус үйлчилгээнд ашигласан файлуудыг татаж авах, байршуулснаас үүдэн гарсан аливаа төрлийн гэмтэл, доголдолд компани хариуцлага хүлээхгүй.
Энэхүү үйлчилгээтэй холбоотой хэрэглэгч болон бусад хэрэглэгчид эсвэл гуравдагч этгээдийн хооронд үүссэн санхүүгийн асуудал, харилцаа холбоо, маргааныг компани хариуцахгүй.
Найм дугаар зүйл (Үйлчилгээний агуулгыг өөрчлөх)
Компани нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үйлчилгээний аливаа заалтыг өөрчлөх, цуцлах эрхтэй бөгөөд үүнээс учирсан хохирлыг хариуцахгүй.
Ес дүргээр зүйл (Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт)
Компани нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй бөгөөд хэрэглэгч шинэчлэгдсэн нөхцөлийн дагуу үйлчилгээгээ авна.
Арав дугаар зүйл (Мэдэгдэл эсвэл холбоо барих)
Хэрэглэгч болон компаний хооронд аливаа мэдэгдэл эсвэл холбоо барих шаардлага үүссэн тохиолдолд Компаниас санал болгосон арга замыг сонгоно.
Арван нэг дүгээр зүйл. (Эрх, үүрэг шилжүүлэхийг хориглох)
Ашиглалтын нөхцлийн дагуу эрх, үүргийг компаниас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэх, барьцаалах боломжгүй.
Арван хоёр дугаар зүйл. (Маргааныг шийдвэрлэх)
Хэрэв маргаантай асуудлаар Талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.