ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ДҮРЭМ
- Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнийн санал өгсөн хүн ялагч болно.
- Дуудлага худалдаа болохоос өмнө дэнчинг дансанд шилжүүлснээр дуудлага худалдаанд оролцох эрх нээгдэнэ.
- Оролцогчид зөвхөн авто машинд үнэ өгөх бөгөөд гаалийн татвар, тээврийн зардал зэрэг бусад зардал тусдаа төлөгдөнө.
- Дуудлага худалдаанд оролцогч 3 удаа үнэ өөрчлөх боломжтой
- Дуудлага худалдааны цаг дуусахад үнийн санал өгсөн бүх оролцогчдын үнэ нэгдсэн самбарт харагдана.
- Анхны үнээс бага үнийн санал ирсэн тохиолдолд хүчингүйд тооцно.
- Дуудлага худалдааны ялагч авто машин авахаас татгалзсан тохиолдолд дэнчин буцаан олгогдохгүй.
- Ялагч болоогүй тохиолдолд оролцогчийн хүсэлтээр дэнчинг ажлын 3 хоногийн дотор буцаан олгоно. Эсвэл оролцогч дэнчинг хадгалуулж дараагийн дуудлага худалдаанд оролцож болно.
- Ялагч дэнчинг авто машины үнийн дүнд тооцуулан авна.
- Оролцогчид дуудлага худалдаанд оролцохын өмнө банк болон банк бус санхүүгийн байгууллагаар зээлээ судлуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.
- Ялагч ажлын 2 хоногт багтаан төлбөрөө төлөөгүй тохиолдолд авто машиныг дуудлага худалдааны хоёрт жагссан оролцогчид санал болгоно.
- Ялагч нь төлбөрөө бүрэн төлсний дараа ажлын 3 хоногийн дотор гэрчилгээг шилжүүлэн авто машиныг хүлээн авна.
Нэмэлт
- Нэг авто машинд нийт хэдэн оролцогч оролцож байгаа нь харагдахаар зохион байгуулна
- Авто машин цагийн дарааллын дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцогч олон машинд үнэ өгөх боломжийг бүрдүүлнэ.
- Ялагч авто машинаа худалдан авах нөхцөл бүрдэхгүй тохиолдолд Дараагийн 2 оролцогчид зэрэг санал болгож боломжоо ашиглах эсэхийг асуух